Хүн шувуу

Хүн шувуу хун шувуу 

Хүслийг дайсаар нисэн одов уу

Хураар газарт шигдэж 

Хуйгаар тэнгэрт дэрвэж

Буурлын эрхинд сүжиг нэмж

Бурханы оронруу сүсэг тээж

Хур бороо тэнгэрээс гуйсаар

Хүмүүний төлөө далавчаа дэвнэ.

Би Монголын ирээдүй

-Явж мөнгө олж ир муу зулбасага минь гэсэн хөөн туултанд хувцасаа өмсөөд аргагүйн эрхэнд нойроо хугаслан гарлаа.

-За байз өнөөдөр зах ажиллахгүй тэрэг түрч нугуураа өвтгөхгүй нь .Яаж мөнгө олох уу орой мөнгөгүй харьвал бас л зодуулах байхдаа ... Ерөөсөө мөнгө гуйж  дуу дуулья, хөөрхөн хөөрхөн ааштай ах эгч нар мөнгө өгч магадгүй.

Амьдралаа амьдралаа би чамд хайртай...

Өглөөний 8.45:

За байз хотын төвд сууж жаал хүмүүс харья. Хөөх энэ эгч ажлаасаа хоцорсон бололтой. Өндөр өсгийтөө хугалчихвий гэсэн шиг яаран яаран алхана. Хажуугаар зөрсөн ахад их л таалагдсан бололтой эргэн эргэн харна. Хамт явж байвал гоё л харагдах хосууд байна даа...  За байз юу вээ... өөө нөгөө ах чинь хүүхдээ тэвэрсэн хүүхэн дээр очоод үнсэх чинь.. Эхнэртэйн байж бас өөр хүүхэн хардаг муухай ах байна даа..

Хайрлаж болохгүй хайр уу

Хагацаж болохгүй учрал уу...

Ёоо ингэж цочих гэж гэнэт л дуу шуугаа хангинуулаад хамаг зам хаагаад ... аан нөгөө томчууд нь ирж байгаа бололтой. Энэ хүмүүс шиг болох юмсан. Зөндөө мөнгөтэй хүссэнээ авдаг, бас энэ хүмүүсийг хэн ч дийлдэггүй гэсэн. Тэгэхээр их хүчтэй байдаг байхдаа..

-Ёоо хоцорч ядаж байхад эд нар бас юуувдээ хамаг зам бөглөөд хаячих юм

-Идэж уухаас ид шидгүй одоо сонгууль дөхөөд ажил ажил гээд бөөн жүжиг тавиад зүгээр

-Харин тиймээ хийсэн ч ажилгүй 4жил байж байчаад одоо эд нарыг ямар тэнэг нь сонгодог байнаа ...

Энэ 2эгчийн хэлж байгаагаас харвал тэр томчууд чинь бас сайн хүн биш байхнээ. Ерөөсөө л тэдэн шиг болохоо больё.

Зүүд хүртэл жаргааж сэрдэг

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...

 

Өдрийн 12.15:

За удахгүй нөгөө сургуулийн хүүхдүүд гарч ирэх нь өөр тийшээ явья. Тэгэхгүй бол хөөж туугаад дооглоод унана. Би ч гэсэн та нар шиг байсан бол сургуульд орж маш сайн сурч сайн хүн болох байсаан.. Бас хэзээ ч гуйлга гуйж байгаа найзуудыгаа дооглохгүй байсан.. Заза ерөөсөө хороолол явья арай хүн ихтэй...

 

Орой 18.00

Одоо л яг ажил тарч хүмүүс нэг яаарч сандралгүй харих цаг. Гоё ааштай хүмүүс зөндөө өнгөрөөсэй. Хөөх энэ охин ээж аавтайгаа ямар жаргалтай алхаж байнаа. Их гоё хувцаслажээ. Өө чи яаагаад ээжээсээ юм нэхээд уйлагнаад байна айн... Ээж нь ямар сайхан эмэгтэй вээ. Аав нь ээжлүү нь ямар гоё дулаахан харцаар харна вэ. Би ч гэсэн ийм ээж аавтай бол юм нэхэж уйлахгүйээ томоотой хүүхэд байнаа.

Ногоон торгон дээлээрээ хичнээн ч жил гоёлоо доо нартай сартай хорвоо доо хичнээн жил амьдарлаа даа.....

 

Энэ 2 бас яаасан хөөрхөн хүүхдүүд вэ.Үерхдэг бололтой охиныхоо цүнхийг залуу нь үүрч гараас нь чангаас чанга атгачихаж.. Хөөе та 2 чинь ийм хөөрхөн хүүхдүүд байж хогоо битгий газар хаяачээ. Наадхийг чинь манай ээж цэвэрлэдэг юм. Бас болоогүйээ энэ томчуудаас ичихгүй үнсэж үлгээл ийийий...

Эгэл даруухан төрхөөрөө орчлонг зөөллөж мишээсэн

Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо бүсгүйчүүд минээ...

Өө гай газар доороос хорооллын атаманууд гудам дундаас гэгчээр энэ л надад дутаж гэнэ дээ гялс зугатахгүй бол өнөөдрийн 2000төгрөгөө алдаж бас өөрийгөө зодуулах юм болно.Заза гялс гүйя...

Ёоо за сайхан амьсгаа авья.. Өнөөдөр ч бас л гоё юм болсонгүйээ. Өдөр болгон хэн нэгэн сайхан сэтгэлтэн ирж намайг авч нээх гоё газарлуу дагуулж явах юм шиг санагдах юмаа. Сургуульд сургаж, зүрхнээсээ хайрлаж, намайг зодохгүй, ажил хий гэж шахахгүй бол би тэр хүнийг ааваасаа илүү хайрланаа яаадын.. Тэгээд би зөндөө мундаг хүн болоод өөр шигээ хүүхдүүдийг бүгдийг нь сургуульд сургана. Би чинь Монгол хүн шүү дээ.

 

Байлаа..

Алсын нэгэн од

Амраг минь байлаа

Аминаасаа илүү хайрлан суудаг

Алдрайхан охин би байлаа

Уулыг ч давж чадаагүй

Унхиагүй хайр биднийх байлаа

Уяхан сэтгэлээрээ уяна гэсэн

Ухаангүй бодол толгойд байлаа

Зүрхний минь зайг эзэлсэн

Зүс сайт залуу байлаа

Зүггүй сэтгэлийг уургалсан

Зүүд нойрны эзэн байлаа

 

Байлаа чи зүрхэнд байлаа

Байнга л харуулддаг нь охин би байлаа

Байлаа чи хайр минь байлаа

Бачууран хүлээдэг бүсгүй нь би байлаа..

 

Миний төгөлдөр хуурнаас гарах хамгийн гоё аялгуу бол чи.

Өглөөний цэнгэг агаар өрөөнд минь зочилход  би тэднийг сэтгэл сэргээм аялгуугаар дайлахаар төгөлдөр хуурынхаа урд суулаа. Нүдээ анин зөөлхөнөөр л түүнд хүрэхэд тэр ямар сайхан аялгууг өөрөөсөө гаргадаг гээч..  Хонгорхон зөөлхөн аяз тоглоход минь зүггүй салхи аянд нь хөг нэмж үүлс хөвсөлзөн бүжинэ.Нар уяран мишээж сар бүүвэйлүүлж нойрсоно.Гунигтай ая эгшиглүүлэхэд үүл бороогоор мэгшиж, уулс нөмрөөрөө тайтгаруулна.

Би төгөлдөр хуурыг амьдралтай зүйрлүүлж төсөөлдөг юм. Хар цагааныг нь жаргал зовлон болгож төсөөлөөд амьдрал нээрээ л жаргал зовлонгоор ээлжилдэг шүү дээ гэж боддог. Түүнээс аз жаргал,баяр баясгалантай, цог жавхаатай, уйтгар гуниг,ганцаардал бүр аймшигтай ч аяз гардаг. Амьдралыг тэр хамгийн сайн илэрхийлж чадна. Гуниж гутарсан үед минь төгөлдөр хуур минь даган уйлах шиг, жаргалтай үед минь тэр сэргээд ирэх шиг л болдог..

Би ганц аяыг насан туршдаа хичээгээд ч тоглож чадаагүй чадах ч үгүйгээ мэдсэн. Зөндөө туршиж үзсэн ер болдоггүй.. Дахин давтагдашгүй тэр хамгийн уянгалаг ая бол ээжийн минь бүүвэйн дуу.

Харин миний тоглох хамгийн дуртай ая бол чи.. Чамайг бодохоороо чамайг санахаараа чамд зориулж зүрхнээсээ тоголдог тэр л аялгуунууд хамгийн уянгалаг хамгийн ойр санагддаг.Би чамайг л зүрхэндээ тээдэг болохоор чамаар л ганц ирээдүйгээ төсөөлдөг болохоор тэр биздээ. Санасан сэтгэлээ төгөлдөр хуурын аяаараа тайтгаруулдаг. Чи миний хөг эгшиг, чи минь миний төгөлдөр хуурнаас гарах хамгийн сайхан аялгуу. Үүрд..

 

Би гандсан шаргал навч.

Саяхан хаврын нэгэн өглөө би дэлбээлж эхэлсэн. Хамгийн сайхан бүхнээ хамаг бүхэнд гайхуулах гэсэн шиг би дэндүү бардам явсым. Бүгд намайг бахдан харж бүгд л миний хажууд байсансан. Анхны бүхэн амттай байсан. Борооны дусал миний шим шүүсийг улам арвижуулж би түүний ширхэг бүрээр ундаалж амьсгалж байсан. Гэхдээ би өөрийгөө л бодож байж. Өөрийг минь ундаалж байсан бороонд нэг ч баярлалаа гэж хэлээгүй. Наддээр л юм шиг үргэлж тусдаг тэр хурцхан нарандаа талархлаа нэг ч илэрхийлээгүй. Би зөвхөн л өөрийнхөө гоо сайханд нүд минь төөрчихсөн байж.Надшиг навчис модонд дэндүү их байсныг би сүүлд л анзаарсан.. Жаргалд төөрсөн нүд минь жаварт жиндэж эхлэхэд миний нүд нээгдэх шиг болж билээ.

Хэзээ ч салахгүй гэж бодсон тэр бахдам, нөмөр түшиг гэж бодож явсан мод минь намайг өөрөөсөө гөвөөд унагаана гэж зүүдлээ ч үгүй. Надаар гоёж гоёчихоод тэр мод миний саналыг ч асуулгүй намайг өөрөөсөө түлхчихсэн.. Бороо ч наддээр тусахаа больсон. Гагцхүү салхи л намайг модноос минь хуу татах гэсэн шиг хүчтэй салхилна.Сүүлийнхээ хүчээ баран модноос зүүгдэхийг оролдохыг хүссэн ч мод надаас нэг ч зууралдаагүйгээр барахгүй салга гэсэн шиг салхийг даган намилзана...

БИ газарт уналаа.. Хэн ч намайг тоосонгүй миний уйлахыг шаналахыг хэн ч анзаарсангүй.. би салхины аясаар өөр зүгрүү хийслээ.. би ганцаар л байлаа...

Бид түүхээ уншиж суух биш үргэлжлүүлэн бичих цаг нь болсон.

Лаг сүртэй гарчиг өгчихвүү яаав? Зүгээр бодож санаж явдаг зүйлсээ бичмээр санагдлаа.

Би ер нь их эх оронч үзэлтэй хүн. Монголчууд минь бүгд л эх оронч. Гэхдээ зарим маань эх оронч гэж өөрсдийгөө хэлдэг атлаа өчүүхэн хог ч болтугай хогийн саванд хийчих ухаангүй л байдаг. Татсан тамхины ишээ шууд л хаяна нус нулимс шээс баас бүгдийг нь л гудмандаа хаяна. За тэгээд мэдээлэл авах гээд сайтуудаар орноо. Ихэнх хүмүүс уншсан зүйлс нь шар мэдээ байх жишээний.За тэгээд сэтгэгдэл бол бүр авах юмгүй.Дандаа нэгнээ муулсан нөгөө тамын тогооны үлгэр гэдэг шиг. Зарим сэтгүүлчид маань ч үгийн алдаатай л тууж явна шүү дээ. Эхлээд өөрсдөө дотроо хагаралгүй өөрсдөө сайхан ухаалаг боловсролоороо гайхуулж өөрсдийгөө хөгжүүлчихээд хүн муулвал яаасан юм бэ. Тэртээ тэргүй хангалттай хилийн дээс алхаж галуу шувууны мах идэж л байгаа шүү дээ.

Би хятад хэлийг сонгон суралцсан. Одоохондоо ус цас биш боловч өөрийнхөө хэмжээнд мэдлэгэтэй. 10жилд байхдаа нэг таксинд сууж сургуульруугаа хүргүүлсэн юм. Таксины ах харин Хятад сургууль болохыг мэдээд надаас өөр зүйл сурахгүй яаагаа вэ бараг л энэ сургуулиасаа гараарай ухааны юм хэлсэн. Дайсныхаа хэлийг мэдэхгүй бол ямар тактикаар яаж ажиллаж байгааг бид яааж мэдэх билээ.

Бас нэг зүйл байнаа. Хятадууд даварлаа л гэхийн. Хятадуудыг даврааж байгаа хүмүүс бүр их давраад байгаа бусуу? Тэд нарыг ер нь Монголруу оруулахдаа хатуу виз нтр байвал яадын? Тэхээр нөгөө хэдэн наймаачин хэдийг минь дээрэлхээд байдын болов уу? Үнэн худал нь мэдэгдэхгүй ч вагон вагоноор нь авчирлаа л гэхийн. /бас л баттай үгүй мэдээлэл/

Хятадаараа зогсоогүйээ манайхан бас Солонгосын өвчин туссан. Хаа сайгүй Солонгос гуанз ресторан. Хоол нь ч үнэхээр муугүй шүү гэхдээ ихэнх нь Солонгос эзэдтэй бид Солонгосчуудад л сайхан мөнгө өгөөд байнаа даа. Солонгос бараа номер нэг зарагдаад л Солонгос одод багачуудын минь мөрөөдөл болоод л...

Эцэст нь бас нэг санаа зовоосон асуудал. Манай Монголд яаахаараа хар мянган гадаад нэртэй гудамжнууд хаанаасаа гараад ирвэээ?? Бас сургуулиудыг гадаадуудын нэрэмжит болгочихсон. Жишээ нь 5р сургууль. Туркийн Ататурк гэдэг хүний нэрэмжит болоод нилээдгүй хугацаа үлдлээ. Ататурк хэн гэдгийг мэддэг хүн байна уу? Туркд л тусгаар тогтнол хийсэн хүн хаа байсан манайд ямар хамаа байнаа??

Бас нилээн хэдэн Солонгосын гудамж бий.. нам чул пам чул мул ч гэнэ үү хэлэхэд хэл хугармаар.. Энэ бүгдийг эхлээд сайхан нэг янзлаад Монгол нэртэй болгочихвол сайхан л байна. Гудмаараа сайхан Монгол хэлээрээ Монгол бичгээрээ хаяг лоозон уншвал хичнээн сайхан...

Ингээд бичээд байвал таалагдахгүй зүйл зөндөө байвч муугаасаа илүү сайн бас байгаа юм шүү. Монгол залуус минь гадаадын олон уралдаан тэмцээнд орж Монгол нэрээрээ дуудуулж Монголоороо бахархаж байна. Зөндөө олон ухаалаг залуус Монголдоо сайхан амьдрал сайхан хөдөлмөрийн эзэд сууж байна.

Бид түүхийг уншиж суух биш түүхээ үргэлжлүүлэн бичиж эхлэх цаг нь болсон. Амжилт хүсье Монголын ирээдүй болсон залуустаа

 

Эх нь голоогүй үр /анхных шүү/
Эх нь голоогүй үр.
Би дөнгөж 17хон настай.. Өөрөө цэцэг шиг ариухан насан дээрээ байгаа ч өөрөөсөө нэг амь таслах гэж буй ээж.. Аравхан мянган төгрөгөөр нүдний нуух авч байгаа юм шиг л авчихдаг болсон өнөөх олон аборт хийдэг эмнэлэгүүдийн үүдэнд би сууж байна.
Нүдэнд минь гомдлын нулимс хэдэн мянгантаа зангиравч хэтэрхий үнэ цэнэтэй гэсэн шиг нүд минь нулимсаа үл гаргана. Эцэг эхийн хайрыг амсаж би үзсэн билүү. Ээжээ гээд очиход минь ядаргаа гээд тээр үздэг эхийнхээ үнсэлтийг жаахан байхдаа л авсан санагдана.. Хараал ерөөлөөр хэлэлцэх биш хэрэлдэх эцэг эх минь миний хажууд нэгнээ хайраа гэж дуудсаныг би хэзээ ч санадаггүй. Гэр бүлээ хоёр үрээ хайрлах ч сөхөөгүй олдог мөнгөөрөө биш хааяа ч болтугай гэрэлтүүлэх тэр хайраараа тэжээхийг тэднээсээ би хүсдэг.
Хаа сайгүй улс төржиж халтар мөнгөнд нүдээ ухахаас ч буцахгүй болсон өнөөдөр миний найзууд гэх хэдэн охид өдөртөө хүүхэд шөнөдөө хүүхэн болж явсаар хэдэн ч жил өнгөрөөвдээ. . Амьдрал тэдний цас шиг цагаан хүүхэд насыг хараар будаж цайлган цагаахан сэтгэлийг минь зүүгээр шивсэн Хариад очиход нь харж хайраа мэдрүүлэх харанхуй шөнө ирлээ гэх хүнгүй, мөнгө байлаа ч хайраар дутсан хэдэн өрөвдөлтэй найзууд минь. Мөнгө бол хайр, жаргал биш гэдгийг тэд хэнээс ч илүү мэднэ. .Хүнийг найзаар нь шинж гэдэг. Би тэдний л адил..
Шоунд толгойгоо мэдүүлсэн нэг ах надад бий. Сурсан мэдсэн зүйлгүй боловсролгүй өөрийн бодолгүй ахыг минь шоу гээч зүйл соронзон мэт татсан.Аргагүй шүү дээ одоо чинь нэг алхаад бар нэг алхаад буудал болчихсон байгаа юм чинь. Ахынхаа ачаар би өнөөдөр хэвлийдээ нэгэн амь тээж байна. Найз нь гэх залуу ирсэн тэр өдрөөс л би тэр залуугын халамжинд мансуурч хайр гэдэг зүйл байдаг гэдэгт итгэсэн... Өөр нэгэнд алдчихвий гэсэндээ орой болгон хамт шоуддаг боллоо.. Шөнө болгон буудлын өрөөнд өөрийгөө түүнд тушаасаар өдийг хүрсэн.. Энэ бүхнийг хайр гэж эндүүрч байж.. Нүдэнд минь тэр л харагдаж сэтгэлд минь тэрэнтэй л байвал жаргалтай гэсэн бодолд эргүүтчихсэн байж.. Гэвч тэр миний үрийг хүсээгүй.. Хайртай гэж хэлдэг тэр л уруулаараа минийх биш гэж ичих ч үгүй мэлзсэн..
Энэ бүхний эцэст энд би сууж байгаа өөрийгөө зүхэж байна. Өөрийн гэх ухамсар үгүй юм шиг хэдэн аальгүй найз охидоо дагаж өөрөөсөө ах залуугын хуурамч үг худал амлалтанд автаж ийм байдалтай болчихсон байдаг. Энэ бүгдэд би буруутай болохоос миний хэвлийд бойжиж буй үр минь буруутай юм гэж үү.Шувууд л сүүдэр туссан өндөгөө голдогоос эх хүн үрээ голдог гэж үү..
Нулимс гомдолыг харууслыг тээх шиг гашуунаар урсан аманд амтагдахад тэр гартаа атгасан арван мянгатаа хамаг чангаараа базан шийдэмгийгээр бослоо. Монголын үрсийг нэгээр нэмж аз жаргал өгч чадах итгэлийн оч түүний сэтгэлд гал болон аслаа..
Зүүдээрээ кино хийсэн болхым байна дөө.

Би ер нь зүүдгүй хонохоо байлаа.. Тэгээд зүүдэлж байгаа зүйлс нь дандаа хар бараан нэг тийм балиар заваан тогооны хөө шиг нтр...

Бага байхаасаа л хүмүүст хөөгдөж зүүдэлдэг одоо ч гэсэн..

Хамгийн сүүлийн зүүд маань үнэн эвгүй.Дэлгэрүүлээд тийм адал явдалтай кино болгоё гэж бодоод байгаашд :D

Найз залуутайгааа байж байвааа тэгсэн цонхоор эсрэг талын байшингаас бид 2ыг бичлэг хийгээд аваад байх юм.. Бид 2 мэдсэн даруйдаа очиж барьж аваад устгачихсан чинь нөгөө муу гар чинь харин та 2 их мөнгө болох байсан зүйл устгалаа гээл дайрчихсан.. Тэгээд нөгөөх чинь бүр олон хүн дуудаад араас хөөж гарваа...

Нэг мэдсэн арабд тэмээ унацан нөгөө хүмүүсээс үхтэлээ айцан зугтаж байхын.. Бас болоогүйээ зугтаж байж дундаа тансаг хоолны газар хоол моол идэхтэйгээ кк

Гэхдээ зугтсан зүүд болгоныхоо төгсгөлийг үзэж чаддаггүйн.Баригдахгүй байж байгаал сэрчихдэг ямар ч байсан. Магадгүй би яг үхэхийнхээ өмнө төгсгөлийг нь зүүдлээд үхэх ч юм билүү /түй түй му ёр гэхдээ л ингэж бодогдоод байдын./

Ийм л эгчтэй ийм л бацаан байсымдааа /насан багын дурсамж1/

Гэрээ санаад сууж байхдаа жаахан байх үеийн дурсамжуудаа нэхэн санав. Одоо болдог бол тэр үедээ буцаж очихсон.

Нагац эгч бид 2ын хооронд 2хон насны зөрүүтэй ч би түүнийг эгчээ гэж дууддаг. Төрсөнөөс ч ялгаагүй нэг дор өсч нэгэн ижилхэн хувцас өмсөж /хааяа надад эгчийн багадсан ноогддог/ түүнийг төрсөн эгчээ гэж боддог. Харин манай аниахан гуай их ааштай хэхэ хааяа муудхаараа байрныхаа хүүхдүүдэд чангаас чанга энэ миний төрсөн дүү биш шдээ гээл аваад хаячихна шүү дээ. Би ч аашлахаараа чи гээл хэлчихнэ.Чи гээд хэлчингүүт эгч гуай өө харин өвөөд очиж ховлоод өвөө надаа өөрөөсөө том хүнийг та гэх сургаалиа айлдана шүү дээ..

Эгч бид 2 2уулхнаа гэртээ их үлдэнээ. Тэгээл дайн эхлэнэ шүү дэээ.. Эгчийн алганы амт ч чанга шүү тас хийтэл алгадаж байгаам чинь. Намайг уйлангуут цонхоороо харж зогсож байгаад гэрийнхэн харагдангуут намайгаа ирээд аргадчихна. /би аргадуулж л байдаг/. Би бас хааяа яаж зүгээр байхав хазаж чимхэх мэтийн хорон аргаар эгчийгээ уйлуулчихна.. Цонхон дээр зогслоо.. Хүн харагдлаа... Эгчийг очиж аргадлааа... Эгч харин нөөв шүү дээ яг л дуугай болж харагдана шд..Ингээд би эгчийгээ зоддог хэрэгтэн болно шдээ.. Өвөө эгч бид 2ыг жаахан байхад боксын бээлий аваад өгчихмөөр гэдэг байсын... гэхдээ одоо хүртэл авч өгөөгүй л байгаа кк

Эгч минь ангийнхаа хүүхдүүдтэй их найзалж гадуур явнөө.. тэхдээ зайлуул зугаалдаг хэдхэн газартай. Манай байрны хажууханд байдаг 2 цэцэрлэг эсвэл сургуулийнхаа ар гэх мэтийн.. Би тэрнийг нь сайн мэднэ. Эгчийг оройтчихлоо дуудаад ир гэнгүүт яаж ч байсан олж очоол гэрийнхэнд хэлүүлэхгүй гэвэл мөнгө өг гээл зогсчихдог байсымдаа.

Эгчийг утсаар ярингуут нөгөө өрөөнийхөөө салаа утсыг чимээгүйхэн чагнышдээ хэхэ. Өвөө эмээ харангуут ярьж байгаа юм шиг толгойгоо л дохидог кк эгчийн хувийн асуудлыг бол тагнуулч шиг л мэдчихдэг байсан гар шүү би чинь бас кк..

Би төрсөн дүүтэй болвоо. Эгчид харин дүү байдаггүй. Би ч эгчийн ээжид аниаг дүүтэй болгож өг гэж их шургана эгч харин дургүй болохгүй гээд л.. Нэг удаа эгчдээ: Та өв хөрөнгөө ганцаараа авах гээд дүүтэй болмооргүй байгаамуу гэж хэлжийж билээ..

Яриад байвал бидний дурсамж хэзээ ч дуусахгүй миний эгч чинь миний анхны багш шүү дээ эгчийнхээ ачаар би 1дүгээр ангидаа уншиж бичиж бодож чаддаг мундаг хүн болоод орж байсымшүү.

Одоо бид нас биенд хүрцгээсэн том болсон ч нэг нэгдээ багын сахилгагүй эгч дүүс хэвээрээ... Таньдаа хайртай шүү.Хурдан зун болоосой орой болгон хийдэг байхуутай яриагаа санаж байна шүү

Худалдахгүй

Авдар авдраар алтан ембүү өгсөн ч эх орноо би худалдахгүй

Аминаасаа илүү эхийнхээ сэтгэлийг шоу цэнгээнээр би солихгүй

Аальгүй харцанд бүдэрч амрагтаа өгсөн сэтгэлээ би хуурахгүй

Атаа жөтөөч хүмүүсийн ярианаас үнэнч найзуудаа би худалдахгүйэ

 

Буцах шувуудыг дагаж хүний ертөнцөөс салахын цагт би хаана нойрсох юм бэ

Буурай болсон эхийнхээ сэтгэлийг хэдий удаан би зовоох юм бэ

Бурханаас бэлэглэсэн хайрыгаа зүрхнээсээ холдуулж яаахан чадах  билэээ

Буцааж зүрхлэхгүй найзууддаа итгэхгүй яаж амьдрах билээ

 

 

Яаагаад?

Яаагаад борооны дусал хацар дээр дуслахдаа шаналалыг урсган авч оддын бэ

Яаагаад цасан ширхэг хэн ч урлаагүй атлаа тийм гоё хэлбэртэй байдын бэ

Яаагаад намар болохоор гандсан навчис модноосоо салах ёстой юм бэ

Яаагаад миний ээж үрийнхээ  дэргэд үүрд хамт байж болохгүй юм бэ?

 

Цагаахан сүүгээрээ даллах ээж.

Цагаахан сүүгээрээ даллах ээж минь галынхаа урд суугаад

Цайвартаж бууралтсан үсээ салхины аясанд хийсгээд

Цайныхаа дээжийг зөвхөн ханьдаа зориулж тавиад

Цагаан хараад охиноо өдөржин гэртээ хүлээдэгсэн...

 

Үрийн жаргал таньдаа хэдэн удаа эдлүүллээ

Үүрийн 5 жин хүртэл хэдэн шөнө суулгалаа

Үсийг тань хүртэл бууралтсаныг анзаараагүй явсан

Үхлээс ч хамгаалж чадахгүй тэнэгхэн охиноо өршөө.

Чамдаа хадгалууллааа

Хорооллын бичкэн хулигаанууд.

Өөрийн минь өссөн хороолол 3 4 гэдэг нэртэй тийм

Өнөр өтгөн айр гэр бүлүүд эв нэгдэл энд байдын

Өндөр байшин Өргөн чөлөө Өргөө театраас авахуулаад

Хэний ч өмнө чиний ч өмнө бид доошоо орохгүй.... заза нэг иймэрдүү байдаг байх.. Манай хорооллын дуу шүү дээ энэ чинь.. Манайх чинь тэгээд ер нь бол гоё газар шүү дээ хорооллоо гэж..Заза тэр ч яаахав гол сэдэвтээ орьё.

Нэг өдөр дэлгүүр орж хүнсээ цуглуулах гээл гарваа..Манай ойрхон Миний дэлгүүр байдаг болохоор их амар хүнсээ бүгдийг тэндээс. Дэлгүүр орох гэтэл нэг жаахан хүүхэд мөнгө гуйгад зогсож байна. Хармаагаа ухсан задгай мөнгө байхаар нь өгчив.Баярлалаа эгчээ гэж байна шүү.Харин дэлгүүр орж хүнсээ цуглуулж дуусчаад гарч иртэл харин өөдөөс ирсэнээ дахиад мөнгө гуйваа нөгөөх чинь.

-Эгчээ мөнгө өгөөч

-Эгч нь түрүүн чамд өгсөн шдээ

-Дахиад өгчих л дөө

-Хүнсээ аваад мөнгө дуусчихсөөн

-Өө муу г*ч** з**л...

Ээ бурхан минь дүүгээсээ жаахан хүүхдэд ингэж хэлүүлээд зогсож байгаадаа шокнд оров.Манай хорооллын тийм жаахан бацаан хүртэл тийм атаман байнашд арай ч дээ..

 

Бас л нэг өдөр хүнсээ авахаар гарчаад гэрлүүгээ алхажысын.Хармаандаа гараа хийчихсэн мпгээ гартаа барьчихсан дуу сонсоод алхжытал хармаанд давхар нэг гар ороод ирвээ гайхаад эргээд хартал баахан хүүхдүүд хармаалуу гараа хийсэн нь өө п**** харчлаа гэж хэлээл гүйгээд алга болцгоов.. Яаж ч бодсон хүн өөрөө хармаандаа гараа хийцэн байхад давхар хийж байдаг үнэн дүфффф..

Бас нэг хулигаан байдын бага байхаас л тааралдах болгондоо намайг хөөдөг эсвэл ямар нэг байдлаар айлгадаг...Тааралдчихгүй л юмсан гэж бодож байгаам чинь.. Харин одоо зунд очиход харагдахаа болсон байна лээ.. амар амар :р

Ер нь бол тэр хүүхдүүдэд чихэр аваад өгчих нь амар юм байна лээшд. Тэгэхгүй бол мөнгө өгчихөөр ээж аав нь ч юм уу эсвэл өөрөөс нь арай томчуул нь дээрэлхээл авчихдын байна лээ....Хэдэн жилийн өмнөхөн жаахан хүүхдүүд гуйлга их гуйж зогсдог байсан одоос эмэгтэйчүүд хүүхдээ тэвэрцэн сууж байгаа нь их харагддаг болсон байна лээ.. Нэг удаа тэр хүүхдүүдийг асрамжын газруудад өгсөн гэж сонссон үнэн болов уу? Эсвэл овоо тийм хүүхдүүд байхгүй болтлоо эдийн засаг сайжрав уу? эсүүл....

 

 

Нуусан тунирхал.

Ганцхан чамайгаа хайралнаа.

Дэргэд минь халууу төөнөвөл чинийхээ дулаан гэж мөрөөддөг

Дэндүү хайртай сэтгэл минь мөнхийнх гэдэгт итгэдэг

Буцах шувууны дуунаар хүслээ тээгээд очиноо

Бууж мордох хорвоод ганцхан чамайгаа хайралнаа ♥

Сар шинээ үгүйлэв.

Юуны өмнө сар шинийн мэнд дэвшүүлье та бүхэн сайхан шинэлж ирж буй ондоо элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Ингээл баяр болонгуут нь хөөрхий хүний нутагт байдаг бид хэдийнх нь сэтгэл үймэрчих юмдаа...Ялангуяа ганцаараа нэг хот д эсвэл цөөхүүлхнээ байдаг хүмүүс бүр хэцүү..Өнөөдөр сургууль дээрээ дээл өмссөн хэдэн Монголтой таарсан ямар гоё харагдсан гээч би бүр доороо дэвхцээд баярласандаа уйлмаар санагдсан гээч..

Монголд гэрийнхэн минь ширээгээ засаал бууз хуушуураа хийгээл аав өвөө бөхөө үзээл...гэр бүлийн дулаан амьсгал дээр баярын уур амьсгал нэмэгдээд хамгийн гоё мөчүүдийн нэг энэ үед л болдог.

Харьж ирээл фб ороход бөөн сар шинийн мэндчилгээ зурагнууд...бид нар нь ингэж л сар шинийн уур амьсгал авч байна даа..Жавхлангаа сонсоод л...нүдэнд нулимс цийлэгнээл...Харин ноён ай зи ми гэдэг хуудас нь

Үндэсний баяр болонгуут л бүх телевизээр бөх нь гарчих юм... Хэцүү хэцүү

гэснийг уншаад шал сонин санагдав..Тэртээ тэргүй жилийн 365 хоногт дуртай юмаа үздэг байж баярын өдрөөр үндэсний юмаа үзэхгүй яах гэсийн гэсэн бодол төрөв.Заза энэ ч яаахав удахгүй хурдан төгсөж очоод нэг ч цагаан сарыг алгасахгүй тэмдэглэнээ. Монголд байгаа хүмүүс минь сайхан баярлаарай.

Хайрын тухай онч үгс

 

Зүрхэндээ нов ногоохон мод ургуул.Хэзээ нэг өдөр дуут шувуу ирж сууг /Хятад үг/

Салхи галанд  яаж нөлөөлдөг шиг салалт хайрнд тэгэж нөлөөлдөг.Өчүүхэн хайрыг унтрааж хүчтэй хайрыг улам бадраадаг.Bussy

©       Галыг шатаадагт,дэлхий нарыг тойрч эргэдэгт,үнэнд худал байдаг гэдэгт эргэлз.Харин миний хайранд бүү эргэлз.Shakespeare

©       Ядуурал хаалган дээр ирэхэд хайр цонхоор нисэн оддог.Oscar Wilde

©       Хорвоод хүн нэг л удаа төрдөг юм
Хосгүй амрагаа гэж нэг л хүнийг шилдэг
Сайн сайхан гэр бүл гэдэг 2 зүрх нэг тэмүүлэлтэй байхыг хэлнэ. Лэв Толстой

©       Амьдралын хүнд хэцүүг ганц л үг мартуулж чаддаг. Энэ бол хайр.Sophocles

©       Заримдаа амнаас гараагүй үгийг нүдний харц гүйцээж өгдөг. Ahmet Hamdi Tanpinar

©       Хайрыг ухаанаар дийлнэ гэдэг боломжгүй. Z.Gancarov

©       Хайр эмэгтэйчүүдийн хувьд хайртаас нь өөр эр хүн гэж үгүй.Rousseau

©       Хайраас үлдсэн шархыг өөр нэгэн хайр л эдгээж чадна.Cenab Sahabeddin

©       Хайрын  хүчээр хүмүүс яруу найрагч болдог.Plato

©       Хайр бол мөрөөдөл, хурим бол бодит зүйл .Мөрөөдлөө бодит зүйлтэй хольсоны хохирол нь сэтгэл санааны уналт. Goethe

©       Жинхэнэ хайр хэзээ ч амгалан байдаггүй. Sevigne

©       Ичих санаа зовох гэсэн 2 араншин байгаа газар Хайр байдаг.Montaigne

©       Зүрхээ нээсэн хүн болгонд уруулаа битгий нээ.Dickens

©       Тэвчээргүй хайр гэж үгүй./Итали үг/

©       Хайр,хүмүүс хоорондоо гүүр босгохыг хэлнэ.Хүмүүс гүүр босгохын оронд хана босгодог болохоороо ганцаардал дундаа үлддэг.Newton

©       Хайр эрчүүдийг зөөллөж эмэгтэйчүүдийг хурцалж байдаг.Kestelli

©       Хайраар тоглодог эмэгтэйчүүд хутгаар тоголж буй хүүхэдтэй адил. Ямагт өөрийгөө шархдуулж байдаг.Schopenhaur

©       Хайрын хэл:  Эхэндээ өдсөн үг дундаа жижиг бал бурам шиг үгс төгсгөлдөө  эв хавгүй болхи үгс болдог.

©       Эрчүүд эмэгтэйчүүдийн анхны хайр,эмэгтэйчүүд эрчүүдийн сүүлийн хайр болохыг хүсдэг.Oscar Wide

©       Ухаан өөр газар очход нүд сохордог.Publius Cyrus

©       Хайр эмэгтэй хүнийг итгэмээргүй хүчтэй болгодог. J.Kersey

©       Хайр, эр хүний амьдралын нэг хэсэг бол эмэгтэй хүний бүхий л амьдрал.Byron

©       Хайр амьдралын хамгийн баяр баясгалантай үе хамгийн гашуун мөчүүдийг өөртөө агуулдаг.Bailey

©       Яруу найрагчид хайрын тухай хэтэрхий их ярьсан болохоор хүмүүс хайранд итгэхээ байчихсан Oscar Wilde

©       Эмэгтэйчүүдийн зүрхэнд хүрэх зам түрийвчээр дайрч өнгөрдөг.Frank Dane

©       Хайр байгаа газар ямар ч зүйл уйтгартай хэвийн байдаггүй. A.Smith

©       Хайрласан хүн ухаанаа захирч чадах нь аз жаргалыг бий болгодог.Confucius

©       Хайр яг гал шиг манахгүй бол цог болон унтарна. Geibel

©       Хайрласан нүд сохорсон ч харанхуйд замаа олдог. Anonim

©       Хайр жаргалын хаалгыг онгойлгогч хамгийн чухал түлхүүр юм. Oliver Holmes

©       Зүрхэнд чинь үргэлж хайр байг. Хайрлуулж хайрлаж байгаагаа мэдрэх тэр дулаахан, баялаг сэтгэлийг өөр юу ч чамд өгөхгүй.Oscar Wilde

©       Шалгуур тавьсан хайр хайр биш. Shakespeare

©       Хайр далай гэж бодвол эмэгтэйчүүд далайн хөвөө байдаг.Victor Hugo

©       Өнгөрсөн хайрынхаа хажууд дурсамжаа бас орхих хэрэгтэй.

 

Үхсэн сэтгэл

Үг үйлдэл үнэр бүхнээ аваад чи явчихсан

Үүрийн 5 жингээр хулгайч шиг зугтчихсан

Зүрхний зүүн ховидолд хоосон оргиж

Зүгээр л би чамайг санаж зөндөө ихээр уйлчихсан...

Хаашаа яваа вэ хайрт минь

Халхын охины юуг нь голоо вэ

Хамаг сэтгэлээ зориулсан хайр минь чамд хүнддээд

Харанхуй бүрийд орхиод явлаа гэж үү

 

Эргэж ирвэл зай байхгүйг санаарай

Энэ дурлалаа хэзээ ч битгий мартаарай

Хүний өвөр дамжаад ирдэг залууг

 

 

Хүлээж суух охин үгүй болохыг үзээрэй

 

Бухимдал.

Утаатай Монголын минь утаа нь нөлөөлөөд чи дэндүү халтартаа юу
Уушын газарын тоо нь ихдээд гэртээ харихаа мартаа юу
Мөнгөтэй өвгөд олшроод чиний сэтгэлийг хуурчхаа юу
Мөдхөн унаад өгөхөөс хойш гээд мөрөөдлөө чи мартаа юу
Хайртай гээд залуус гүйвч ээжийг чинь хэд нь орлох вэ
Халтартсан нүүрнээсээ илүү сэтгэл чинь харанхуйд төөрчээ
Тэврээд чамайг эрхлүүлэх аавын чинь дулааныг хэн нь өгөх вэ
Тэнэгтэж ингэж явсаар авсанд орохдоо л харамсахвийдээ.

Эхдээ ганц сүү авч өгөх мөнгө чамд олдохгүй болохоор
Энгэрээ нээх охиныг зугаацуулах мөнгөөр хангаа юу
Эцэг хүний алтан сургааль чиний чихнээс халин нисч
Энд тэндхийн барны архи болгоныг амтлаа юу
Хэдэн охидоо хүний муугаар дуудахдаа чи амаа билүүдчээд
Хэнэг ч үгүй хэдийнх нь өврийг чи дулаацуулсан бол
Хэнзхэн сарнай шиг охидоор өөрийгөө чимж чимчихээд
Хэдийнх нь зүрхийг урж тасдаж инээгээд чи өнгөрөө бол

Амьдарвал амьдарсан шиг амьдар алдаа оноогоо засаж яв
Аавын хүү ээжийн охин амьдралыг мэдрээгүй гэнэн хонгор
Архи дарсанд толгойгоо мэдүүлж айлын хоол шагайлгүй
Амьтан хүнээс санаа зовж амьдралаа өөд нь татацгаа..
/хэдхэн тооны хүмүүст зориулсан болно./

(Нийт: 33)